Менингококкын халдвараас урьдчилан сэргийлье

2025-02-03

Эрүүл мэндийн газраас менингококкын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэлээ. 

  • Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх
  • Өглөө босоод, орой унтахын өмнө бүлээн ус, сармис, нимбэг, царвангийн уусмалын аль нэгээр хоолойгоо тогтмол зайлах
  • Менингококкт халдварын эсрэг вакцинд хамрагдах
  • Өрөө тасалгааг агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй удаа хийх
  • Биеийн дархлааг сайжруулах, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх
  • Улиралд тохируулан дулаан хувцаслах, хүйтэн сэрүүний улиралд малгай, ороолт, бээлийг заавал өмсөх.

 

Сэтгэгдэл бичих:

Илгээх