Өнөөдөр: Чойбалсан хотын агаарын чанарын индекс дээд цэгтээ хүрч 500 давлаа

2025-01-24

Чойбалсан хотод 0800-1030 цагт салхины хурд 0.1м/сек тогтуун байж агаарын чанар 593  зааж аюултай түвшинд хүрлээ.

Яг одоо : Агаарын чанар 11 дүгээр баг орчим 314-149 хүртэл, 4 дүгээр баг орчим 593-131 болж буурсан байна.

Чанарын индекс 0-50 зааж байвал цэвэр, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, 51-100 бол хэвийн буюу стандартын шаардлага хангасан гэж үздэг байна. Энэ индекс 101-200-гийн хооронд байвал бага бохирдолтой, хэт мэдрэг хүмүүс амьсгалын замын шинж тэмдэг илрэх магадлалтай аж. Харин 201-300 байвал бохирдолтой, 301-400 бол их бохирдолтой, 500- дээш бол аюултай гэж үздэг байна.f60b8c26-a763-491e-9811-e82a26d579af.jpg

Сэтгэгдэл бичих:

Илгээх