Боловсролын сайдын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталснаар 12 дугаар сарын 23-ны өдрөөс нэгдүгээр улирлын амралт эхэлж өнөөдрөөр дуусч байна.
Орон нутаг:
- Бага I-II анги: 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал
- Бага III-V анги: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал
- Дунд анги: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал
- Ахлах анги: 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдийг дуустал