Хоёр улсын гэрээний баяр, амралтын өдрийн хуваарийн дагуу цагаан сараар Хятад улс хилээ гурав хоног хаана.
Тодруулбал, нэгдүгээр сарын 29-31-ний хооронд буюу Хятадын цагаан сарын баярын гурав хоногт тус улстай хиллэдэг авто замын есөн боомтыг түр хаана. Түүнээс хойш ачаа барааны таталт, хилээр нэвтрэх ажил хэвийн үргэлжилнэ.
Монгол-БНХАУ-ын хил залгаа боомтууд :
- Хавирга
- Сүмбэр
- Замын-Үүд
- Гашуунсухайт
- Шивээхүрэн
- Ханги
- Бичигт
- Бургастай
- Баянхошуу