Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ

2025-01-14

Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг  Засгийн газрын 145 дугаар тогтоолоор Монгол Улсаас Бүгд найрамдах Хятад ард улсын Засаг захиргааны онцгой бүс Хонгконг хотод суух ерөнхий өнгөрсөн  аравдугаар сард томилжээ.

Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилогдсонтой холбогдуулан Монгол Улсыг төлөөлөн гадаадад суух Ерөнхий консулыг “Олон улсын хэм хэмжээ, дотоодын эрх зүйн хэм хэмжээгээр Элчин сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөх, Ерөнхий консулыг Засгийн газрын хуралдаанаар томилдог зохицуулалттай. Мөн Элчин сайдыг томилохын өмнө  суух улсынхаа төрийн тэргүүнийх нь зөвшөөрлийг авдаг. Консулыг томилохдоо Засгийн газрын тэргүүнийх нь зөвшөөрлийг авч томилдог” гэх тайлбарыг Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа өгчээ.

Сэтгэгдэл бичих:

Илгээх