Мал тооллого ирэх бямба гарагаас эхэлнэ

2024-12-05

Энэ оны ээлжит мал тооллого энэ сарын 7-17 ны өдрүүдэд явагдах талаар аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлж байна.

Тодруулбал, 2024 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг улсын хэмжээнд 10 өдрийн турш зохион байгуулна. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан, малчид өвөлжөөндөө бууж, хүн, малын хөдөлгөөн харьцангуй бага байдаг зэрэг давуу талтай юм.

2023 оны жилийн эцсийн дүнгээр Дорнод аймгийн малын тоо толгой 3.1 саяд хүрсэн.

Тэмээ- 6162

Адуу- 443.794

Үхэр-  391.540

Хонь –1.514.533

Ямаа- 795.372 тус тус тоологджээ.

Сэтгэгдэл бичих:

Илгээх