Дорнод аймагт залилах гэмт хэрэг өсчээ

2024-11-28

Дорнод аймгийн хэмжээнд залилах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад  1.1  хувиар өссөн байна. Эдгээр гэмт хэргийн 50 орчим хувь нь цахим орчинд үйлдэгдэж, залилангийн хохирогчдын 70-аас дээш хувийг 35-аас дээш насны иргэд эзэлж байгаа юм.

Ихэвчлэн иргэд хувийн мэдээллээ  алдах, цахим хаягаа нээлттэй үлдээх, дансаа ашиглуулах зэргээр өртөх нь элбэг байна. Тухайлбал иргэдийн фэйсбүүк хаягт нэвтэрч, найзуудаас нь чатаар мөнгө зээлэх, ипотекийн зээлийг шуурхай гаргаж өгөх, өндөр ашигтай сүлжээний бизнест жуулчилж өгөх зэргээр залилан хийдэг.

Иймд иргэдэд дээрх үйлдлээс сэрэмжилж, мэдээллийн аюулгүй байдлын нууцлалаа өндөр түвшинд хадгалах, өөрийн хувийн мэдээллийг бусдад дамжуулахгүй байх дээр анхаарч, өөрийгөө болон бусдыг цахим залиланд өртөхөөс сэргийлье.

Сэтгэгдэл бичих:

Илгээх