Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна

2024-11-27

Өнөөдөр Дорнод аймгийн нийт нутгаар хүйтэрч, салхины хурд секундэд 10-11 м байна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:

 -Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх,

-Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар гарах,

-Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх,

-Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих:

Илгээх