Г.Баяндүүрэн байлдааны самбо бөхийн Дэлхийн хошой аварга боллоо

2024-11-11

Самбо бөхийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-10-ний өдрүүдэд  Казахстан Улсад болж өндөрлөв. Байлдааны самбо бөхийн 58 кг-ын жинд Гантөмөрийн Баяндүүрэн алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга боллоо.

Тэрээр ноднин жил  БНСУ, Казахстан, Узбекистан улсын тамирчдыг ялж Монгол Улсаас тодорсон байлдааны самбо бөхийн 3 дахь Дэлхийн аварга болсон билээ.

Түүний амжилтуудыг дурдвал :

- Байлдааны  самбо бөхийн дэлхийн аваргийн хүрэл медаль 2017 он

- Азийн тэнхимийн болон тулааны спортын их наадмын хүрэл медаль 2017 он

- Азийн аварга шалгаруулах тэмцэээний хүрэл медаль 2018 он

- Улсын аварга шалгаруулах тэмцээний гурван алт, нэг мөнгөн медаль /ЖИҮ ЖИЦУ/

- Дэлхийн тулааны спортын их наадмын хос хүрэл медаль 2019 он

- Олон Улсын тэмцээнээс хоёр алт нэг мөнгө медаль

- Холимог тулаанд дөрөв удаа ялалт байгуулсан

- Киргизстан бишкек 2022 оны байлдааны самбо бөхийн дэлхийн аварга

Сэтгэгдэл бичих:

Илгээх