Эсгий эдлэл урлаачид гэртээ ажлаа явуулдаг

2024-11-11

Дорнод аймагт эсгий урлал хийдэг иргэд үйлдвэр, урлангийн хэмжээнд ажиллахад байрны түрээсээс эхлээд зардал өндөр учраас голдуу гэртээ үйл ажиллагаагаа явуулдаг.

Тухайлбал, эсгий эдлэл урлаач Ч.Дөлгөөн сүүлийн зургаан жил бүтээл урлаж байна.

Түүний хувьд хүүхдийн гутлыг 60-120 мянган төгрөг, том хүний гутлыг 160-210 мянган төгрөгөөр худалдан борлуулдаг. Хэмжээ, загвараасаа шалтгаалаад үнэ хэлбэлздэг гэж ярьж байсан юм. Харин малгай бээлий, тоглоом сувинер, эсгий зураг зэргийг хийхдээд зарцуулсан цаг, хэмжээ, агуулгаас нь шалтгаалаад 5000-800 мянган төгрөгөөр үнэлж байна.

Эсгий урлаачид ирэх жил “Нүүдэлчин” фестивальд баг бүрдүүлэн оролцохоор зорьж байгаа гэлээ.   

Сэтгэгдэл бичих:

Илгээх