Дорнод аймгийн хэмжээнд энэ онд 750 мянган мод тарихаар төлөвлөжээ

2024-11-11

Энэ хүрээнд албан байгууллагууд гадна болон хуваарьт талбайдаа мянгаас 20 мянган ширхэг мод тарьж байна. Тухайлбал,  Цагдаа, Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрууд бусдыгаа хошуучилж байгаа юм.

 Хаврын “Бүх нийтээр мод тарих” өдрөөр сумдын ногоон байгууламж, ойн зурвас, нийтийн эзэмшлийн гудамж талбайд 90 гаруй ААНБ 15 нэр төрлийн 231 мянган мод тарьсан гэж Байгаль орчин, аялал жуулчлалын газраас  мэдээлэв.

 Мөн намрын бүх нийтээр мод тарих аяны хүрээнд нийтийн гудамж талбай болон айл өрхүүд улиас, хайлаас, бургас, голт бор, гүйлс, бүйлс, гацуур, нарс, үрэл, интоор, бөөрөлзгөнө, тошлой зэрэг 335 мянган тарьц суулгасан байна. 

 Харин татмын болон уулын ойжуулалтыг хүлээн авах ажлын хэсгийн дүн мэдээ хараахан нэгтгэгдээгүй байна гэв.   

 

Сэтгэгдэл бичих:

Илгээх