Орон нутагтаа өөрийн хувь нэмрээ оруулж, ажиллаж амьдрах шийдвэр гаргах залуусын тоо сүүлийн үед нэмэгдэж буй.
Тэдний төлөөлөл А.Буянтогтох Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийг төгсөөд, төрөлх нутаг Дорноговь аймгийн Сайншанд сумандаа түүх, нийгмийн ухааны багшаар ажиллаж байна. Түүнтэй хөдөө амьдрахын давуу тал, боловсролын хүртээмж, аймаг орон нутгийнх нь дэмжлэгийн талаар ярилцлаа.
-Сайн байна уу? Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би 2018 онд Дорноговь аймгийн нэгдүгээр сургуулийг төгссөн. Тухайн жилдээ Элсэлтийн Ерөнхий Шалгалт өгч 800 оноо авсан юм. Манай аймгаас багш бэлтгэх зорилготой байсан тул Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн 100 хувийн тэтгэлгээр МУИС-д суралцаж, төгссөн.
Өнгөрсөн онд сургуулиа төгсөөд энэ жил шинэ сургуульд, багшаар ажиллаж байна. 640 хүүхдийн багтаамжтай 2023 онд ашиглалтад орсон сургуульд ажиллаж байгаадаа баяртай байгаа. Хүүхдийн суралцах, багш нарын ажиллах таатай орчныг сайн бүрдүүлсэн. Нутагтаа ирээд эхний жилдээ ажиллаж байна.
-Аймгаас нь ажлын байрны урилга илгээж, нутагтаа багшаар ажиллах болсон гэсэн?
-Багш мэргэжлээр суралцах зорилготой байсан. Миний энэхүү зорилгыг аймгийн удирдлагууд дэмжиж, багш бэлтгэх зорилгоор төлбөрийг дарамтгүйгээр суралцах боломжийг бүрэн хангасан. Төгсөөд ирэхэд маань шинэ сургууль, ажлын байр бэлдээд угтаж байна. Маш их баяртай байгаа. Манай сургуульд надтай адил зорилгоор бэлтгэгдсэн найман багш цуг ажиллаж байна. Сургуульд нийт 45 багш ажилладаг.
Дорноговь аймгийн хувьд сүүлийн хоёр жил өрсөлдөх чадвараараа нэгдүгээр байрт жагсаж байгаа. Зам дагаж хөгжил гэдэг шүү дээ. Аймагт маань зам харилцаа дэд бүтэц маш сайн хөгжсөн. Тиймээс залуучууд орон нутагтаа ирж ажиллавал хотоос дутуугүй сайхан амьдрахаар байна. Миний хувьд энэ бүхнийг харгалзан үзэж, орон нутагтаа ажиллах сонголт хийсэндээ сэтгэл хангалуун байгаа.
-Өөрөө хөдөө төрж өссөн болохоор хөдөө амьдрах нь тийм ч хэцүү биш байгаа болов уу?
-Би аймгийн төвд төрж өссөн. Сайншанд хотын хувьд Улаанбаатар хотоос ялгаатай зүйл ховор байдаг. Хотод байдаг бүхий л үзвэр үйлчилгээ бий. Түгжрэл, агаарын бохирдол энд огт байдаггүй. Хөдөө амьдрах нь хүндрэлтэй гэхээсээ илүү давуу талтай гэж хэлмээр байна. Амьдрахад таатай нөхцөлийг бүрдүүлсэн газар болохоор хэцүү санагддаггүй.
-Хөдөө амьдрах нь сурч боловсрох хөгжих талаасаа дутагдалтай гэж үзэх хүмүүс бий. Залуу хүний хувьд хэрхэн өөрийн мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч байна вэ?
-Дижитал эрэн үед амьдарч байгаа болохоор цахимаар бүхий л төрлийн сургалтад хамрагдах боломж дүүрэн бий. Дорноговь аймгийн хувьд их сургуультай. Аймгийн төвд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль(АШУҮИС)-ийн салбар сургууль байдаг. Мөн зургаан сургууль байгаа. Боловсролын хүртээмж, чанарын хувьд хотоос дутах зүйлгүй гэж боддог.
"Цахим харилцаа хөгжсөнөөр хотын хүүхдүүд л илүү боломжийг ашигладаг цаг үе өнгөрсөн"
-Шинэ үеийн сурган хүмүүжүүлэгчийн хувьд хичээлээ ямар арга барилаар заадаг вэ?
-Өмнө нь уламжлалт аргаар багш төвтэй сургалт явагддаг байсан бол одоо сурагч төвтэй арга барилыг чухалчилж байна. Сурагчид бие дааж сурах, багш харин зөв чиглүүлэхэд анхаарч ажилладаг. Миний хувьд шинэ багшийн хувьд алдаа дутагдал гаргах тохиолдол зөндөө бий. Тэр болгонд ахмад багш нараасаа суралцдаг. Уламжлалгүй шинэчлэл, шинэчлэлгүй уламжлал гэж байдаггүй гэж үг бий. Тийм болохоор ахмад багш нараасаа суралцаж, залуу үеийнхний хувьд цахим хөгжил талаасаа зарим зүйлээр тус болдог. Бид хамтдаа хөгждөг.
Сурагчдадаа давтлага их ордог. Одоогийн байдлаар мэтгэлцээний клуб нээсэн. Тухайн клубт сурагчид хамрагдсанаар өөрийгөө нээх, илүү сайн хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой. Анги танхимын хүрэлцээ сайн учраас сурагчдыг давтлага хийлгүүлэх бүрэн боломжтой.
Аймгийн сурагчдын ЭЕШ-ын оноо жил бүр ахиж байгаа. Цахим харилцаа илүү хөгжсөнөөр Улаанбаатар хотын хүүхдүүд л илүү боломжийг ашигладаг цаг үе өнгөрсөн.
-Сурагчдадаа өөрөө хэрхэн үлгэрлэхийг хичээдэг вэ?
-Миний хувьд гурван хичээл зааж байна. Түүх, нийгмийн ухаан, иргэний ёс зүйн боловсролын хичээлийг ордог. Долдугаар ангийн анги даасан багшаар ажиллаж байна. Манай анги 40 хүүхэдтэй. Ёс зүйн талаас өөрийнхөө амьдралын хэв маяг, биеэ авч явах байдлаараа үлгэрлэхийг хичээдэг. Ёс зүйтэй иргэн төлөвшүүлэхийн төлөө илүү анхаарч ажиллаж байна.
Сурагчдаа дан ганц онолд баригдахгүйгээр бусдын өмнө нь өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг, мэдлэг мэдээллээ нээлттэй солилцдог байгаасай гэж хүсдэг. Хүүхдүүдийн боловсролын тал дээр илүү сайн анхаарч сургалтын төвүүд баригдах шаардлагатай байна. Энэ тухайд болон ёс зүйтэй иргэдийг төлөвшүүлэхэд анхаарна.
-Залуучууд нутагтаа очиж ажиллаж, амьдрахгүй байгаагийн шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Олон шалтгаан бий байх. Залуу хүмүүс суурин газар амьдрахыг илүү мөрөөддөг. Залуучуудыг амьдрах нөхцөл бололцоог орон нутагт бүрэн бүрдүүлээгүй учраас зарим нь хөдөөг зорьдоггүй юм болов уу гэж хардаг. Мэдээж хэрэг хамгийн чухал зүйл бол ажлын байрны хүрэлцээ. Залуучууд хоёроос гурван ажил давхар хийх сонирхолтой байдаг. Цагийн ажил хийх боломжийг бас бүрдүүлэх нь зүйтэй. Хотод үндсэн ажлынхаа хажуугаар цагийн амжил хийх бүрэн боломжтой. Тийм болохоор Улаанбаатарт үлддэг болов уу гэж боддог.
-Танай аймгийн хувьд төгсөгчдөдөө ажлын урилга илгээж байгаа нь нэг талаараа жишиг гэж хэлж болохоор байна?
-Улаанбаатар хотод нийт хүн амын тал орчим хувь нь амьдарч байна. Төвлөрлийг сааруулах зорилгоор аймгууд ажиллах хүчээ эргүүлж татаж байна. Манай аймгийн хувьд үүний тод жишээ болж байгаа юм. Өнгөрсөн жил гэхэд аймгаас сургуулиа төгсөж буй залуучуудаа хүлээн авч уулзсан. Залуучууд ямар мэргэжлээр ажиллах сонирхолтой, салбар чиглэл нь ямар байгаа, ажлын байр байгаа эсэх судалгааг маш сайн явуулсан.
Бидний үеийн төгсөгчдөөс орон нутагт ажиллаж буй олон хүн бий. Дан ганц би биш. Өмнө нь хэлсэнчлэн манай сургуульд нэг үеийн найман багш надтай цуг ажиллаж байна.
-Багш мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?
-Хүний амьдралын хамгийн сайхан үе хүүхэд нас байдаг. Би өглөө бүр ажилдаа ирэхдээ хүүхэд насандаа эргэж очдог. Энэ л миний мэргэжлийн хамгийн сайхан зүйл гэж боддог. Сурагчид маань эрдэм мэдлэгт шамдаж, өөрийгөө бүтээхийг харах бас сайхан байдаг. Хүүхдүүдийн энерги үнэхээр эерэг. Тийм сайхан орчинд ажиллаж байгаа болохоор ажлаа дурлаж хийдэг.
"Хөдөө хотоос ялгарах зүйлгүй болсон. Нутагтаа ирж ажиллахыг уриалж байна"
-Залуучуудад хандаж юу хэлэх вэ?
-Улаанбаатар хотод давуу тал их бий. Үүний хажуугаар сул тал ч бас бий. Орон нутагт түгжрэл байхгүй. Зам дээр түгжирч, цагаа үрэхгүй байснаар тухайн хүний ажлын бүтээмж нэмэгдэнэ.
Хөдөө орон нутаг эзгүйрч дууслаа. Залуучууд нутагтаа ажиллаж, хөгжүүлэх шаардлагатай байна. Бид л орон нутагтаа ирж ажиллаж, амьдарч байж улс орон илүү сайн хөгжих болов уу гэж боддог. Тиймээс залуучуудыг орон нутагтаа ирж ажиллаж, амьдрахыг уриалж байна.
Улаанбаатарт ажлаа тараад гэртээ харихад 1-2 цаг зарцуулдаг байсан бол одоо таван минут зарцуулдаг. Стрессгүй ажиллаж байна. Ямар ч түгжрэл байхгүй. Зам харилцаа сайн хөгжсөн. Кофе шоп, кино театр, үзвэр үйлчилгээний газар бүгд бий. Хөдөө хотоос ялгарах зүйлгүй болсон.
Тоологдсон малын 10 хувьд дахин хяналтын тооллого зохион байгуулна
Өвөрмонголын олон улсын Монгол эмнэлэг анхны уламжлалт эмчилгээг гол болгон ажил...
Монгол Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
Аймгийн төвд ойр сумдад малын хулгайн гэмт хэрэг дийлэнх байна
Цагаан-Овоо суманд 328,966 толгой мал өвөлжинө
Шинэ усан бассейныг ашиглалтад авна
Г.Дарамзагдын амьдрал, уран бүтээлээр хөглөгдсөн өдрүүд үргэлжилж байна
Орон нутгийн өмч эзэмшүүлэх гэрээг дүгнэлээ
Дорнод аймагт улсын төсвийн хөрөнгөөр 8 төсөл хэрэгжинэ
Дорнод аймагт мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглолоо
Хүүхэд хамгааллын “Асуудал–шийдэл” аян эхэллээ
Нарны хүүхэд бадминтоны тэмцээнд 180 гаруй тамирчид оролцож байна
Энгэртээ гялтайх ч одонгүй буцсан энгүй авьяастан Гончигдамбын Дарамзагд
Энэ өдөр түүхийн хуудаснаа тодоор үлдсэн үйл явдлууд
Physical Asia: MONGOLIA TEAM
Инженерийн шугам сүлжээ хийж сэтэлсэн замыг хэвийн болгох чиглэл өгчээ
“АЛТАН ЦОМ” –ыг Улсын арслан Э.Батмагнай тэргүүлж байна
Төгрөгийн ханш он гарснаас хойш анх удаа чангарч байна
“Байгаль шинжлэл-2025” олимпиадад 1000 гаруй сурагч оролцож байна
Зээлийн батлан даалтын сан 50 орчим тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ
Хүүхдээс мэдүүлэг авах өрөөтэй боллоо
Өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг 100 хувь бүрдүүлжээ
Энэ сарын 07-оос эхлэн хүйтэрч, цасан шуурга шуурна
А92 бензиний ачилт хийгджээ
Хэрлэн сумын ИНХ боллоо
Зүүн бүсийн шагайн харваа эхэллээ
"Хуримтлалтай Дорнодчууд" марафон 6 насны ангиллаар боллоо
2025 оны 12 дугаар сар болон 2026 оны 01, 02 дугаар саруудын цаг агаарын урьдчил...
“Билгэ хааны өв” нүүдлийн үзэсгэлэн Дорнод аймагт
Дорнод аймгийг хөгжүүлэх бодлогын бичиг баримтад 1780 иргэн санал өгчээ
ДО-УБ чиглэлд унтлагын автобусаар зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлнэ.
Энэ сард олгох тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгөний хуваарь
Газрын тосны 19 дүгээр талбайд хүн амины хэрэг гарчээ
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замыг “Чандмань тал” ХХК гүйцэтгэнэ
Хавирга-Архашаат боомтоор жижиг машинаар зорчих боломжийг бүрдүүлнэ
УХНЫ БУЛАГТ ӨВӨЛЖИЖ БУЙ УЛСЫН АВАРГЫН ХОТНООС
Б.БАТХҮҮ: Баяндун сум цаашид аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхээр зорьж байна
“ДБЭХС” ТӨХК энэ өвөл зүүн гурван аймгаа эрчим хүчээр хангах туршилтыг амжилттай...
АСУУДАЛ Ш.ЁЛ, М.ЭНХТӨРДӨӨ Ч БИШ
П.МӨНХБАЯР: “Камерын хяналтын дэд төв” –өөс 139 цэгт 482 камер байршуулж хянаж...
Дорнод аймаг 48.000 мянга гаруй жуулчин хүлээн авчээ
АСУУДЛЫГ ЭВ ЗҮЙТЭЙ ШИЙДВЭРЛЭХ ТАЛ ДЭЭР ТУХАЙН ИРГЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Цагаан дэвийн рашаан дотор эрхтэнд тустай
Ц.САНСАРМӨНХ : ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР 130 ГАРУЙ СТАНДА...
Л.АМАРДЭЛГЭР ХЭТ ХҮЙТНИЙ МАРАФОНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
“Хариуцлагагүйн” түймрээс урьдчилан сэргийлье
Н.Алтанцэцэг: Ногоон номын сан маань зуны улиралд тун гоё байдаг
“Учиртай гурван толгой” бол ДУУРЬ
Малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ
Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох энэ сарын хуваарь
Буриад идээ ундааны өв соёлоо өвлийн фестивальд сурталчилж байна
Ш.ЁЛ: Аль нам засаглах вэ гэдгээс илүү энэ хугацаанд Дорнод аймагт ямар эерэг өө...
Хавдаргүй Монгол эмэгтэй төсөл Дорнод аймагт
Мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгох (А3) шалгалт болно
Булган сумын замд автомашины ноцтой осол гарчээ
ХАЛХ ГОЛ: "Хөлдүүс" болсон сумын сургуулийн сурагчид цахимаар хичээллэж байна
Дорнод аймагт орон сууны үнэ нэг м.кв нь 1.5-3.8 сая төгрөг байна
Нээлттэй дуудлага худалдаагаар 5 автомашин зарна
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг батламжиллаа
Дорнод аймагт "Улаанбурхан" өвчний тархалт эрсдэл өндөртэй байна