Дорнод аймаг 48.000 мянга гаруй жуулчин хүлээн авчээ

2024-11-04

Манай аймаг энэ оны 10 сарын  байдлаар 8000 гаруй дотоодын иргэн, 40.000 мянга гаруй гадаадын жуулчин хүлээн авчээ. Тодруулбал Халхголын ялалтын 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд гаднаас ирэх жуулчдын тоо өссөн байна.

 Дорнод аймаг нь Монгол Улсад хамгийн олон буюу долоон боомтоор ОХУ, БНХАУ-тай хиллэдэг. Тэгвэл энэ онд Сүмбэр-1749, Баянхошуу-516, Хавирга-2502, Ульхан-448, Эрээнцав авто зам болон төмөр замаар нийт 907, Чойбалсан хотын агаарын замаар 35 аялагч манай аймгийг зорин иржээ. Тэд ихэвчлэн Халхголын хөшөө дурсгалт газрууд болон Буйр нуур чиглэлийн үзэсгэлэнт газраар аялж Дорнод аймгийн Музей, Халхгол сумын Ялалт музейг үзэж сонирхсон аж.

Дорнод аймагт түүх соёлын дурсгалт газар болоод байгалийн өвөрмөц тогтоцтой газрууд бий. Тухайлбал, манай орны хамгийн том тэгш тал, байгалийн өвөрмөц онцлог бүхий 90 гаруй км урт, 60 гаруй км өргөн нутгийг эзлэх далайн түвшнээс 600м өндөрт оршдог, цагаан зээр нүүдэллэдэг мэнэнгийн тал газар. Мөн Онон гол Зүрхэн арал, Хөх нуур, Яхь нуур гээд үзэсгэлэнт газрууд олон юм.

Мөн Хэрлэн барс хотын туурь, цамхаг,  Их бурхант, Ерэн баатрын хөшөө, Монгол дайчдын хөшөө, Угтамын хийд, Халхгол  сум дахь "Хээрийн музей" зэрэг түүхэн аялалын маршрутаар аялах боломжтой.

Түүхэн аялалын маршрут  :  Хавирга боомт- Өүлэн эх -Бөртэ хатны төрхөм-Угтам хийд-Ульхан боомт-Онон балж- Нарату шүтээн-Чингисийн хэрмэн зам-Чингисийн тугийн сүм

Хил орчмын аялалын маршрут : Сүмбэр боомт- Хэрээ уул-Ялалт музей-Хээрийн музей-Ялалт хөшөө-Их бурхант- Мэнэнгийн тал- Буйр нуур-Чойбалсан хот- Хавирга боомт

Эх сурвалж : Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

  Фото зураг: Б.Нямжав

 

 

Сэтгэгдэл бичих:

Илгээх